Нью Йорк хотын НҮБ-ын төв байрны хүндтэй индэр дээр Дөөлөө хүү англиар илтгэл тавьж, даунтай Монгол иргэний эрхийн асуудлыг дэлхийн тавцанд хөндөж байв. Нэг жилийн өмнө яг энэ өдөр буюу Дэлхийн дауны өдөр (Хүний 21 дэх хос хромосом гурвалсан байдаг тул Дэлхий даяар 3 сарын 21-ний өдрийг Дауны өдөр болгосон түүхтэй) Швейцарийн Женев хотноо байрлах НҮБ дээр уригдан илтгэл тавих хүндтэй боломж надад гарсан.
#даун синдром
#хэнийг ч бүү үлдээ
#хайр
#хүндлэл
#ялгаатай хөгжил